"Файзер", "Спутник-V" вакциныг нэг цэгт хийж байгаа учир бөөгнөрөл үүсч, халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна

Сурвалжлага
Б.АмарбаясгаланУнших: 1 мин 13 сек
60
legacy:Амараа зураг/206858663_527934728396591_4686884400651919142_n.jpg

"Спутник V” вакцины хоёрдугаар тунг өнөөдрөөс 65-аас дээш насныханд хийж эхэллээ. Вакцины давтан тунг тарьж эхэлсэнтэй холбогдуулан шинжилгээний цэгүүдийн ачаалал ихэсч, бөөгнөрөл үүсчээ.

Биднийг Чингэлтэй дүүргийн вакцинжуулалтын цэг болох "Аврагч спорт" хороонд очиход хүн хоорондын зай бариагүй, халдвар хамгааллын дэглэм алдагдсан байдалтай байлаа. Учир нь 12-17 насны хүүхэд, жирэмсэн ээжүүдэд "Файзер" вакцин хийж буй цэгүүдэд “Спутник-V" вакциныг хийж эхэлсэн нь ийнхүү очер дараалал, бөөгнөрлийг бий болгожээ.

legacy:аврагч дархлаажуулалт/205651019_547624333088206_3760370248405577047_n.jpg

Иргэн Б.Бурмаа "Өглөөнөөс хойш дугаарлаж байна. Хүүхэд ахмад настнуудыг нэг цэгт вакцинжуулж байгаа учир бөөгнөрөл маш их байна. Нэгдүгээр тунгаа 5 дугаар сургууль дээр хийлгэсэн. Тэр үед эмх цэгцтэй, зай талбай том, дугаарлаж хүлээхэд тохьтой байсан. Харин энд бүгдийг нь бөөгнөрүүлчихээр халдвар тархах эрсдэл маш өндөр байна. Үнэхээр хүндрэлтэй, айдастай байна"

Иргэн Х.Эрдэнэ "Бөөгнөрөл маш их байна. Бүр сууж хүлээх сандал ч байхгүй болохоор хөл өвдөөд зогсож чадахгүй байна. Нэг дугаар тунгаа хийлгэсний дараа үе мөч өвддөг болсон. Гэхдээ хоёрдугаар тунгаа заавал хийлгэх шаардлагатай учир дугаарлаад зогсож байна. Зохион байгуулалт үнэхээр алга"

legacy:аврагч дархлаажуулалт/208880553_133433772159561_6061032348988441560_n.jpg

Иргэн н.Жавзмаа "Нэг цаг гаруй дугаарлаж байна. Вакцин хийгдэж байгаа газрыг мэдэхгүй нэлээн хайж байж ирсэн. Вакцинжуулалтын цэгийн мэдээллээ хэдэн өдрийн өмнөөс сайтар түгээх хэрэгтэй байна. 100 гаруй хүний ард ирсэн гэхэд харьцангуй хурдан хийгдэж байгаа санагдлаа. Гэхдээ дахиад хэр удаан хүлээхийг мэдэхгүй байна. Хөлөө гэмтээчихсэн болохоор суух сандал байхгүй удаан зогсох хүндрэлтэй байна" гэлээ.

Сурвалжилсан: Э.Мягмарнаран

Гэрэл зургийг: Г.Цэнд-Аюуш

legacy:аврагч дархлаажуулалт/207583503_812217739667027_193779181347333862_n.jpg legacy:аврагч дархлаажуулалт/209317749_1722000871328826_3221905356076141456_n.jpg legacy:аврагч дархлаажуулалт/208194538_170313905132776_1638341004298360901_n.jpg legacy:аврагч дархлаажуулалт/208942716_581482206172718_7329945538918533287_n.jpg legacy:аврагч дархлаажуулалт/208303792_496875814921595_8329423868122906033_n.jpg legacy:аврагч дархлаажуулалт/207803651_945938612923880_4788613021586024341_n.jpg
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин5 жил өмнө

    Юун халдвар хамгаалалын дэглэм, гэрт нь хориод /эмчлээд/ бүгдийг өвчлүүлдэг эмчилгээний шинэ туршлага монголд дэлгэрээд явж байна ш дээ.

  • К
    ККК5 жил өмнө

    СУРВАЛЖИЛГА ГЭЖ БИЧДЭГ БАЙГАА ШҮҮ

  • З
    Зочин5 жил өмнө

    Ингэж л халдварыг нэмж байгаа юм шүү дээ. Хариуцлагагүй даргыг нь халах хэрэгтэй шүү дээ. Тэгээд л засгийн газраа шүүмжилдэг.

  • O
    O5 жил өмнө

    Bur hoorondoo naaldAd suutsion bishuu.zai barih ntr bgduiee. Yadaj sejigledegguu muu.

  • У
    уншигч5 жил өмнө

    Энэ эрүүл мэндийн сайд, хотын дарга нарыг өөрчилж хүмүүсийн зовлонг хөнгөлөх юмсан Ерөнхий сайд аа. ажил хийж чадах сэтгэлтэй хүмүүс томилж чадахгүй бол та өөрөө ажлаа өгөөд чаддагаар нь жижүүрээ хийхээр юм.

  • К
    к5 жил өмнө

    ямарч юмыг сайхан зохион байгуулж чадахгүй юмаа манайхан