Бичлэг: 72 настай дасгалжуулагч Грег Попович АНУ-ын шигшээ багтай бэлтгэл хийж байна

Спорт
Б.АмарбаясгаланУнших: 1 мин
00
legacy:212642464_350540406620058_4738546166872262096_n.jpg

Сан Антони Спөрс багийн дасгалжуулагч өдгөө 72 настай Грег Попович АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүний бэлтгэлд оролцож байгаа аж. Түүний гүйж байгаа бичлэгийг цахим орчинд байршуулсан нь Спөрсийн дэмжигчдийн анхаарлыг татлаа.

Тэрбээр 1994 оноос хойш Сан Антони Спөрс багийг дасгалжуулж байгаа бөгөөд энэ хугацаанд гурван удаа оны шилдэг дасгалжуулагчаар тодорч, 14 удаа Өрнөд бүсийн сарын шилдэг дасгалжуулагчаар нэрлэгджээ.