Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Бакс Финиксийг хожиж цувралын харьцаа 2:2 боллоо
СпортБ.АмарбаясгаланУнших: 1 мин
00

NBA-ийн 2020-2021 оны финалд шалгарсан Финикс Санс, Милуаки Бакс багуудын цувралын дөрөв дэх тоглолт болж 109:103 харьцаатайгаар Бакс хожлоо.
Өнөөдрийн тоглолтод Милуакигаас Крис Миддлэтон 40 оноо 6 самбар, Яннис Антетэкумпо 26 оноо 14 самбар авчээ. Харин Сансаас Дэвин Бүүкэр 42 оноо 2 дамжуулалт, Дэ Андрэ Эйтон 6 оноо 17 самбар авсан байна.
Цувралын тав дахь тоглолт ням гарагт Финиксийн талбай дээр болно.



