Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
81 мянган иргэн орон нутаг руу зорчжээ
00

Амралтын өдрүүдэд 2021 оны долдугаар сарын долооны зургаан цагаас 16-ны зургаан цагийн хооронд Улаанбаатараас орон нутгийн чиглэлд 38055 тээврийн хэрэгслээр 81 мянган иргэн орон нутагт зорчсон гэж холбогдох албанаас ЗГ-ын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Архангай, Увс, Баян-Өлгий, Өвөрхангай, Дорнод аймагт хүмүүсийн бөөгнөрөл их байна. Тиймээс нэг аяллын группт таваас дээшгүй хүнтэй байх, амны хаалт зүүх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг баримлахыг Засгийн газраас анхааруулж байна.



