Б.Ундармаад оноосон 2.5 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Улс төр
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/хайр.jpg

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн өнөөдөр /2021.07.19/ хэлэлцлээ. Дээд шүүхээс Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болголоо.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа хоёр жил зургаан сар буюу 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хязгаарлуулж байгаа юм байна.