ТОКИО-2020: Олимпт оролцох Монголын багаас хамгийн залуу тамирчин

Спорт
umaahanУнших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/болорэрдэнэ copy.jpg

Ширээний теннисний төрөл нь Сөүл-1988 наадмаас эхлэн, 9 удаа олимпийн албан ёсны хөтөлбөрт багтсан. Монголчууд энэ удаагийн олимпод анх удаа эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцохоор болсон. Тэгвэл "Токио-2020" зуны олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын багаас хамгийн залуу тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ юм. Тэрбээр 2002 онд төрсөн бөгөөд ширээний теннисний ганцаарчилсан төрөлд эх орноо төлөөлөн оролцож байгаа аж.

Түүний амжилтуудаас дурдвал: Азийн зүүн бүсийн АШТ-ий мөнгө, "Ulaanbaatar open" олон улсын тэмцээний аварга, Монгол туургатан олон улсын тэмцээний алт, мөнгө, улсын аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн тус тус болж байжээ.