Архангай аймгийн ИТХ-ын АН-ын бүлэг өнөөдөр хуралдахаар болжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:post/7.12/Zol.jpg

Архангай аймгийн ИТХ өчигдөр ээлжит бусаар хуралдаж, аймгийнхаа Засаг даргыг огцруулсан. Тодруулбал, хуралд 21 төлөөлөгч оролцож, 20 нь огцруулах саналыг дэмжсэн байдаг. 21 гишүүний 18 нь МАН, 3 нь АН-ын төлөөлөгч бол АН-ын 3 төлөөлөгчийн хоёр нь урвасан гэсэн үг юм. Энэ талаар АН-ын дарга асан С.Эрдэнэ "Сая урвасан 3-урвагчийн нэг нь О.Цогтгэрэлтэй холбоотой, нэг нь Фортуна Батбаярын хүн гэж сонслоо" хэмээсэн юм.

Тэгвэл Архангай аймгийн ИТХ-ын АН-ын бүлэг өнөөдөр 12.00 цагаас хуралдахаар болжээ. Тодруулбал, өчигдөр хуралдсан ИТХ хуулийн дагуу байсан эсэх, хурлын шийдвэр хууль ёсных эсэх зэрэг асуудлаар хуралдахаар болсон байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.