Милуаки Бакс Финиксийг хожиж улирлын аварга боллоо

Спорт
Б.АмарбаясгаланУнших: 1 мин
00
legacy:Амараа зураг/218060356_210756650838892_469785462189443823_n.jpg

NBA-ийн 2020-2021 оны финалд шалгарсан Финикс Санс, Милуаки Бакс багуудын цувралын зургаа дахь тоглолт болж 105:98 харьцаатайгаар Бакс хожлоо. Ингэснээр тэд цувралд 4:2-оор ялалт байгуулж энэ улирлын аваргууд боллоо.

Өнөөдрийн тоглолтод Милуакигаас Яннис Антетэкумпо 50 оноо 14 самбар, Жрү Холидэй 12 оноо 11 дамжуулалт өгчээ. Харин Сансаас Крис Пол 26 оноо 5 дамжуулалт, Дэвин Бүүкэр 19 оноо 5 дамжуулалт өгчээ.

Милуаки Баксын Яннис Антетэкумпо финалын үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа.