ТОКИО-2020: Олимпын галт бамбарыг МҮОХ-нд гардуулан өглөө

Спорт
umaahanУнших: 1 мин
00

Олимпын наадамд оролцогч Үндэсний олимпын хороодод Олон улсын олимпын хороо /ОУОХ/ болон Токиогийн олимпын наадмыг зохион байгуулагчаас галт бамбарыг олгодог билээ.

Энэхүү зарчмын дагуу Токиогийн олимпын галт бамбарыг МҮОХ-нд гардуулан өгсөн байна. Ийнхүү 57 жилийн дараа Токио хотноо эргэн ирж буй олимпын гал дэлхий нийтэд энх тайван, эв нэгдлийг авчирна гэдэгт итгэж буйгаа ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах илэрхийлэв.

Токиогийн олимпын тосгонд байрлах МҮОХ-ны Үндэсний шигшээ багийн штабт байгаа уг бамбарыг олимпын дараа Монголын олимпын музейд байрлуулах юм.