ТОКИО-2020: Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг сугалаагаар Дария Белодед, Тонако Фуна нараас ЗӨРЛӨӨ

Спорт
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин
10
legacy:Olimpic games/Judo/Urantsegtseg.jpg

Маргааш албан ёсоор эхлэх Токио 2020 олимпын наадмын жүдо бөхийн сугалаа болж тамирчид хэсгүүдэд хуваагдаж, барилдах бөхчүүдийнхөө оноолтыг сонслоо.

Нөгөөдөр буюу 7 дугаар сарын 24-ны өдөр эхлэх жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд эх орноо төлөөлж барилдах Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг B хэсэгт оржээ. Тэрбээр хэсгээ тэргүүлэх бөгөөд харьцангуй боломжийн сугалаа татсан гэж хэлж болохоор байгаа юм. Учир нь түүний жинд ранкаараа 2 болон 3 дугаар байранд бичигдэж буй шилдэг жүдочид Дария Белодед, Фуна Тонако нараас шигшээ барилдаан хүртэл зөрөхөөр харагдаж байна.

Харин манай жүдоч болон А хэсгийн тэргүүлж буй 2019 оны дэлхийн аварга Дистрия Красник нар тус тусдаа ялагдвал "шахвал" хагас шигшээд хоорондоо барилдах магадлалтай байна.

Л.Баяр

legacy:Olimpic games/Judo/-48 Urnaa1.jpg