Коронавирусийн гарал үүслийг судлах ДЭМБ-ын хүсэлтээс Хятад улс татгалзлаа

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:7777.jpg

Хятад улс коронавирус халдварын гарал үүслийг судлах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) төлөвлөгөөний дараагийн үе шатаас татгалзлаа. ДЭМБ-аас вирусийг анх тогтоосон бүс нутагт лабораторийн аудит хийхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Хятадын эрүүл мэндийн үндэсний комиссын дэд сайд Зэн Иншин, "ДЭМБ-ын гарал үүслийг судлах төлөвлөгөө зарим талаар бидний судалгааг үл тоомсорлож, шинжлэх ухаанд харшиж буй тул бид энэ удаад хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хувийн нууцтай холбоотойгоор зарим мэдээллийг бүрэн хуваалцах боломжгүй" гэжээ.

legacy:7777777.jpg

Тэрбээр ДЭМБ-ын судалгааны төлөвлөгөөг анх уншиж байхдаа хятадууд лабораторийн протоколыг зөрчсөнөөр судалгааны явцад вирус алдагдахад хүргэсэн гэсэн таамаглалыг хараад ихэд гайхширсан талаараа хэлжээ.