Дэлхий нийтэд бид СЭРГЭЛЭН биш, МАНГАР харагдсан шүү

Спорт
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 3 мин 2 сек
300
legacy:Olimpic games/Ganhuu.jpg

Өчигдөр олимпын нээлтийн үеэр Монголын далбааг барьсан МАНГАР “СЭРГЭЛЭН” нөхдүүд нэг хэсэгтээ л камерын өмнө монголчууд гэж ямар хүмүүс байдгийг дэлхий даяар харуулаад амжлаа. Гэхдээ МОНГОЛ ХҮН гэж ямар байдгийг сайнаар нь биш саараар харуулчихлаа гэж бодож сууна. Учир нь цар тахал, үхэл хагацлын дундаас арай ядан “өндийж” буй энэ олимпыг дэлхий даяар хүлээсэн. Бүгд энэ их баяр цэнгэлийг ямар нэгэн асуудалгүй дуусаасай. Баг тамирчдын хүч хөдөлмөр талаар битгий болоосой гэж дор бүрнээ залбирч суугаа.

Тиймээс зохион байгуулагч орон дахин хойшлуулахгүйн төлөө, бүр тасалдуулахгүй байхын төлөө төсөөлж байсан бүх ашиг орлогоо умартаж энэ олимпыг Токио хотноо хүлээн авч байгаа юм. Гадны жуулчидгүй, нээлт хийж байгаа цэнгэлдэх нь ч үзэгчгүй олимп өмнө нь хэзээ ч болж байгаагүй.

Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг тултал нь сахиж олимпын нээлтээ хүртэл үзэгчгүй цэнгэлдэхэд хийлээ. Гэтэл Г.Ганхүү тэргүүтэй манай улсын хэсэг төлөөлөгчид заасан байршлаасаа холдож цэнгэлдэхийн суудалд очиж “бид ийм л мангар сэргэлэн” улс гэдгээ дэлхий даяар зарлалаа. “Бид хөөгдөж гараагүй” гэх тайлбарыг өгсөн харагдана лээ. Япончууд та бүхнийг шууд хөөгөөд цэнгэлдэхээс гаргачихгүй. Харин анх сууж байсан байршлыг чинь өөрчлөөд хамгийн арын эгнээ рүү “цөлчихөө” хөнгөхөн мэдэх улс. Та нарыг "хөтөлж" явсан Ерөнхий сайд чинь ямар их ичсэн бол. Ядаж хэдэн бор тамирчдынхаа нэр хүндийг бодох л байсан юм. Нэртэйгээр нь сэргэлэнтэж байгаад олимпын тугны хажууд ямар нэг шон зоогоод далбаагаа өлгөчихгүй дээ.

legacy:Olimpic games/218465093_4121854584601838_1885285795263179746_n.jpeg

Дүрэм журам зөрчиж камер бараадаж далбаагаа гайхуулсан ч яалаа, гайхуулаагүй ч яалаа. Энэ энгийн журмаар зохиогдож буй уралдаан тэмцээн биш. Бүх зүйл нь цар тахалтай тэмцсэлдсэн агуулгатай. Гэтэл энэ балай үйлдлээ “сэргэлэн, гайхалтай, ухаалаг, хаана ч бусдаас ялгардаг монголчууд” гэж тайлбарлаад, бас тайлбарлуулаад сууж байгаа гунигтай. Мөн манай баг тамирчдын зарим нь маскаа эрүүндээ хүртэл доошлуулчихсан нээлтийн ажиллагаанд оролцож харагдана лээ. Манай тэр хоёроос өөр маскаа баатарлаар доошлуулж чадсан хүн тэр олон улсын, хэдэн зуун тамирчид дунд огт харагдаагүй. Энэ мэт жижиг ч гэсэн үйлдлүүдээ цаашид анхаарах нь зүйтэй. Эх орныхоо нэрийг гаргах гээд дор бүрнээ эрвийж дэрвийхээрээ хичээж байгаа чинь бид маш ойлгож байна. Бид ч бас та нарыг амжилт гаргачихаасай гээд дэмий ч гэсэн зурагтныхаа өмнө эрвийж дэрвийхээрээ л дэмжиж суугаа шүү.

Харин тэр Г.Ганхүү тэргүүтэй нөхдүүд худлаа ярихаа болиод дахиж балай үйлдэл гаргаж, монголчуудынхаа нэрийг тив дэлхий даяр шившиглэхээ болиорой. Эзэн орны үзэгчид нь хүртэл орж чадахгүй байгаа тийм том ёс суртахууны хажууд хүндэт зочид нь хүндэтгэлгүй хандаад байхад ямар олиг байх вэ дээ. Монголчууд гэхээрээ л ямар бүдүүлэг зохисгүй гэдгээ гайхуулах ёстой биш. Хэрвээ бидэнтэй адилхан мангартдаг байсан бол Солонгос, Хятад, Герман, АНУ, Канад, Итали гээд бүгд л ингээд далбаагаа бариад зогсож чадна. Гагцхүү манайхаас өөр ингэж мангартах бодолтой хүмүүс тэр цэнгэлдэх дотор байгаагүй л байх.

Ер манай монголчууд энэ "сэргэлэнтэх" гэдэг мангар юм аа одоо болих хэрэгтэй. Бөөндөө оочерлож байхад хэн нэгэнд оочер захчихаад хоол эргүүлээд явчихдаг, ямар нэгэн юм болоход яаж шийдэх вэ бус яаж бултах вэ, яаж танил талаараа зохицуулж аргалгах вэ гэж мангартдаг. Монголчилж байна гэж нэрлээд тракторт мотоциклийн дугуй тавьчихдаг, прүүст үхэр аччихдаг, гурван эгнээ зам битүү түгжирчихээд байхад яагаад ч юм үү мэд захын эгнээ хурдан явна гэж сэтгээд дайраад байдаг зэрэг МАНГАР "СЭРГЭЛЭН" зангаа засах хэрэгтэй. Хаана ч явсан дүрэм журам, нийгмийн амьдрал, хүн ёсны хэм хэмжээг сахин биелүүлж суръя. Миний хувьд наад МАНГАР "СЭРГЭЛЭН" гэдэг нэршил чинь ЛАГ СЭРГЭЛЭН биш. Харин мангар үйлдлээ сэргэлэн гэж өөрсдийгөө хуурч буй мангар бодол гэж хардаг байгаа шүү.

Г.Лхагвадорж

Хуваалцах:300

СЭТГЭГДЭЛ (30)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Mangar pisdis5 жил өмнө

    Za neeree l unen dee, bi ch odoo ene Mangar erguu zangaa zasna aa, Sergelen gedeg ug nadad ahdah yum bna

  • З
    Зочин5 жил өмнө

    энэ МАНгарын оронд дасгалжуулагч явуулсан бол дээр байсийм

  • З
    Зочин5 жил өмнө

    Гадгаадаар их аялдаг их юм мэддэг соёлтой гээд л байдаг Ганхүүгээс ичив.

  • D
    de5 жил өмнө

    vnen heljee naiz manaihanii odoo hergeldeg zan avir haraagtar er ni haritsaa geed bvh zvil oorchlogdoj bga mongol uhaan mundag gehdee zarimdaa munhag

  • D
    Duu naraas5 жил өмнө

    Gartsgui gazraar zam garaal, ocheriin urduur hoiguur dairaal, shahaal manai ahmaduud zaluu uydee ulger durailalgui bgaa shuu. Uul n jinhen ocherloj sursan humuus baimaar ym...

  • О
    Отгон5 жил өмнө

    Таалагдлаа. Ирэхээр Нямбаатар зөрчлийн хуулиа ярих нь багадана

  • J
    Japanese5 жил өмнө

    Iim tsaraig olon ulsad neeh reklamdaad bh hereggui l baigaa ym daa. Mongol hun iim mori shigee hoyor taldaa nudtei geed oilgochiishd.

  • Z
    Zichin5 жил өмнө

    Ugaasaa,uger yum chini.Buruu yumiig niiteeree ij uugshuuldeg teneguud ihtei

  • О
    Олимп үзэгч5 жил өмнө

    Бодох л том асуудал. Нөхцөл байдлыг мэдрэх л ёстой шүү...

  • К
    кк5 жил өмнө

    Ганхүү л ийм орк байхад яана даа нээрээ

  • Z
    Zochin.5 жил өмнө

    Yag unen. Sanal neg bn. Zuragtaar uzej suuhdaa bur gaihaad uyn humuus Mongoliin dalbaa bariad zogsood bnaa yanaa geed aij sandrah icheh hoslood neeltee uzeh bish dalbaa bnuu ugui uy gej harsaar baigaad taarsan shuu.

  • З
    З5 жил өмнө

    Энэ ганхуу бас тэр маскгуй 2 юм ухэр гэдэг нэрээ Дэлхий даяар баталлаа

  • B
    Buhimdal5 жил өмнө

    Mongolchuudiin durem ,jutam sahihdaa muu,heneggui, buduuleg zang iltgesen tod jishee bailaa . Ulsiin dalbaagaaraa uursdiiguu taniulllaa. Ichmeer .

  • Х
    Хүүхнээ5 жил өмнө

    Бас л бодууштай , цаашдаа анхаарах .

  • Z
    Zochin5 жил өмнө

    Unen shu, zuv zuiliig bichsen bna

  • S
    Shame on u5 жил өмнө

    Ichguur uviagui zang sergelen gj anduurah hereggui!!!

    • P
      Positiv5 жил өмнө

      Yg zuv .

  • И
    Иргэн5 жил өмнө

    Ганхvv би би гэсэн нэг хеерvv амьтан юм болгон дээр еереерее жишээ татаад л хээгvй сагсуу амьтан болчихсон байна лээ. Би би гэдгээ бага хэлж бай !

  • B
    bii5 жил өмнө

    sergelentsen l bnshd yaadgiin

  • Г
    Ган5 жил өмнө

    Ганхүү сүүлийн үед тэнэг яриа, үйлдлээрээ Ким Жон Унаас ч долоон дор харагддаг болчихсон. Мөрөөрөө явж чадахгүй бол нэр хүндээ гутаагаад байж байхаас.

  • У
    Узэгч5 жил өмнө

    Ичгvvргvйгээр пар пар инээх бvдvvлэг Ганхvv

  • М
    Монгол хүн5 жил өмнө

    Бүдүүлэг харагдсан. Ганхүү . Нөгөөдөх нь хэн вэ

  • M
    mnbv5 жил өмнө

    Муу муухай дээр н улцан

  • И
    Иргэн5 жил өмнө

    Арай дэндүү Соёлгүй

  • I
    irgen5 жил өмнө

    Yag unen heljee, er ni manaihan gej ene setgelgeenii buduuleg zangaa hezee buren uurchileh boloo? Za huduu salhind yavj baigaa geed hog haygdal bol arai arai haa ch yavsan minii gaihshraliig uuriig bainga hurgej bailaa.

  • Z
    zail5 жил өмнө

    olympod oroltsoj baigaa bvh ornii bvh hvn shinjilgee ntr bvh ymandaa hamragdsan maskgvvv zondoo hvn yvj baisan bitgii hvmvvsiin aldaan deer ajil!!!!

  • Z
    Zochin5 жил өмнө

    Bas neg hund tamirchid mongoloos bus harin ali aimgaas irsen ni chuhal blaa

  • З
    Зочин5 жил өмнө

    Социализмийн үеийн ийм мангар бүдүүлэг үйлдлээ болих хэрэгтэй

  • З
    зочин5 жил өмнө

    хатуу боловч үнэнийг хэлжээ ойлгож хүлээж авахын оронд нөгөө гадаад, дотоод хараалаараа хараагаад эхлэхвийдээ

    • З
      зочин5 жил өмнө

      Ганхүү нэг юм хэлчихээд Аа аяа гээд байдгаараа инээгээд өөрийгөө хөөргөөд .Ихэвчлэн халамцуу байдаг гнж боддог .Ер нь дээрх рост маш зөв .Бид хий онгиролгүй өөрсөддөө дүгнэлт хийх нь чухал .Тамирчин маань өөрийнхөө чадлаар улсынхаа нэрийг гаргаж чадаж байхад Ганхүү халамцуу зангаа тат .