ТОКИО-2020: М.Уранцэцэг олимпын наадмын ХҮРЭЛ МЕДАЛИЙН эзэн боллоо

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
70
legacy:Olimpic games/Judo/Urants/urantseteg.jpg

Токио 2020 олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн медалийн төлөөх барилдаан үргэлжилж байна.

Манай жүдоч Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг дөнгөж сая хүрэл медалийн төлөө Португалийн жүдоч Катирина Коштатай барилдаж ялалт байгуулж, Монголын багийн энэ удаагийн олимпын наадмын медалийн салхийг хагаллаа.

Ийнхүү Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг олимп, дэлхийн медальтан болж медалийн цуглуулгаа нэмж байна. Тэрбээр, дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байсан юм. Тэгвэл өнөөдөр гурван олимпод оролцсон ч авч чадаагүй байсан медалиа хүртэж тамирчин бүрийн хүрч чаддаггүй бас нэгэн тод амжилтын эзэн болж чадлаа.

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгт нийт монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэе.

Г.Лхагваа

tenx-hd
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бат

    Алтын дайтай медаль шүү Баяр хүргэе

  • G
    Ganaa

    Ene hudulmuriin baatar gedeg teneg gunshingaa boli l doo. Gutaachih wmaa.

  • И
    иргэн

    Баяр хүргэе

  • А
    Асылбек Астана

    Чин сэтгэлийн баяр хүргэе! Медалийн өнгө хувриах болтугай!

  • T
    Tsogt

    Баяр хүргэе. Медаль нь БУЛГАН СҮҮЛ-тэй байх болтугай. БАЯРЛАЛАА...

  • З
    За эхэллээ шүү

    Баяр хүргье))) Монголчуудынхаа медалын салхийг хагаллаа даа))) Одоо АЛТан медаль хүлээе)))

  • Z
    zochin

    Bayar hurgey! Mundag shuu! Uneheer yasnii tamirchin shuu