ТОКИО 2020: Гавьяат тамирчин Э.Цэндбаатар эхний тойрогтоо ялалт байгууллаа

Спорт
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин
00
legacy:2024/05/Tsendbaatar.jpeg

Олимпын наадмын боксын спортын төрлийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүч сорьж буй гавьяат тамирчин Э.Цэндбаатар эхний тойргийн тоглолтоо хийж ялалт байгууллаа.

Монголын шилдэг боксчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин Э.Цэндбаатар Кени улсын тамирчин Окоч Николас Оконготой хийсэн юм. Ингээд шүүгчдийн саналаар манай тамирчин өрсөлдөгчөө 3:2-ийн харьцаатай яллаа.

Г.Лхагваа