ТОКИО-2020: Ё.Басхүү ялалт байгуулж, хэсгийн аваргын төлөө Абэ аваргатай барилдахаар боллоо

Спорт
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин
00
legacy:Olimpic games/Judo/Bashuu/Bashuu.jpeg

Олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдаж байгаа олон улсын хэмжээний мастер, 2021 оны дэлхийн аваргын хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү хоёрдугаар тойргийн барилдаанаа дөнгөж сая хийлээ.

Тэрбээр энэ тойрогт Беларусийн жүдоч Дмитри Минкутай хийж торгуулиар ялалт байгууллаа. Ингэснээр Ё.Басхүү B хэсгийн аваргын төлөө эзэн орны жүдоч, дэлхийн хошой аварга Абэ Хифүмитэй барилдахаар боллоо.

Абэ аварга нутагтаа болж буй олимпын наадмаас аваргаас өөр медаль авах зорилгогүй гэж хэлэхэд хэлсдэхгүй.

Л.Баяр