ТОКИО 2020: Б.Отгонболд Хятадын тамирчинд ялагдлаа

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/ох.jpg

Токио хотын Yumenoshima Final Field-д өнөөдөр байт харвааны ганцаарчилсан төрлийн хасагдах шатны харваа эхэлсэн юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн 109 дүгээр байн дээр Баатархуягийн Отгонболд БНХАУ-ын Жиалун Литэй цэц сорилоо. Манай тамирчин Баатархуягийн Отгонболд 4:6 гэсэн оноогоор ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

Өнөөдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн шилдэг 32-д үлдэхийн төлөө Б.Урантунгалаг Японы Азүса Ямаүчитай халз харваж хожигдсон юм.

С.Сувдансондор