Олимпын хүрэл медальт С.Ням-Очир: Ц.Цогтбаатар дүү минь ахдаа амлаж байснаа биелүүллээ

Спорт
umaahanУнших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/nyamka.jpg

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд манай жүдоч олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл тус жинд 2012 оны Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан С.Ням-Очир Ц.Цогтбаатарт баяр хүргэлээ.

Тэрбээр. "Ах нь маш их баярлаж байна. Жингийн удмыг түүчээлэн Монголыг дэлхий дахинд харууллаа. Чи ахдаа амлаж байснаа биелүүллээ" хэмээжээ.