ТОКИО 2020: МҮОХ-ны удирдлагууд олимпоос медаль хүртсэн тамирчиддаа хүндэтгэл үзүүллээ

Спорт
umaahanУнших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/өнөөдөр/бадрууган.jpg

Хүн төрөлхтний эв найрамдлын илэрхийлэл Токио 2020 зуны олимп эхлээд долоо хонож байна. Манай улс хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд байгаа юм.

Тэгвэл МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Токио-2020 Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпын аварга Э.Бадар-Ууган нар Токио-2020 Олимпын мөнгөн медальт Саид Моллай, хүрэл медальт Ц.Цогтбаатар нарт хүндэтгэл үзүүллээ.

МҮОХ-ны удирдлагууд Олимпын тавцанд Монгол улсынхаа нэрийг цуурайтуулсан шинэхэн медальтнууддаа талархал илэрхийлж, цаашдын спортын замнал нь улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөв.

legacy:Умаахан зураг/өнөөдөр/молом.jpg legacy:Умаахан зураг/өнөөдөр/цогоо.jpg legacy:Умаахан зураг/өнөөдөр/олимм.jpg