ТОКИО 2020: Өчигдөр олимпын наадамд оролцогч 27 хүнээс халдвар илэрсэн байна

Спорт
umaahanУнших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/olimg.jpg

Японд бүртгэгдэх Коронавирусийн халдварын тоо анх удаа 10 мянгыг давлаа. Пүрэв гарагт улсын хэмжээнд халдварын 10,699 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Олимпын наадам явагдаж буй Токио хотод 3865 тохиолдол илэрсэн нь мөн л сөрөг дээд амжилт болжээ. Олимпын наадмын үеэр халдвар тархахаас сэргийлж Токио хотод онц байдал зарласан ч нөхцөл байдал улам дордсоор байна.

Өчигдөр олимпын наадамд оролцогч 27 хүнээс халдвар илэрсэн бөгөөд тэдний гурав нь тамирчин байв.