Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОКИО 2020: Б.Болортуяа медалиа гардан авч, Токиогийн тэнгэрт Монголын далбааг мандууллаа
СпортumaahanУнших: 1 мин
10

Олимпын наадмаас Монголын багийн дөрөв дэх медалийг зүүсэн Б.Болортуяа медалиа гардаж авлаа. Түүний медалийг Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг гардуулан өгөв. Хүсэн хүлээсэн медалиа Монголын багийн ахлагчаасаа гардан авч буй мөч тун ч сэтгэл хөдөлгөм байв.
Б.Болортуяа хүрэл медаль авснаар Монголын баг нэг мөнгө, гурван хүрэл медальтай болж, багийн дүнгээр 69-д бичигдэж байна.



