Х.Нямбаатар: Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин 21 сек
10
legacy:Nyambaatar gishuun/6110af4f7b686 copy copy.jpg

Засгийн газар Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судлан дүгнэлт гаргах зорилгоор хөндлөнгийн хяналт хийлгэхээр болсон. Хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго нар яг одоо мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах зүйлийг ярьлаа. Тэрбээр, "Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх ажлын хэсэг мэдээлэл хийж байна. Ажлын хэсгийн үндсэн зорилго УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилготой ба ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газар, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцсон.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая, ам.доллараар хэтэрсэн. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар Засгийн газар Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулж, уг асуудлаар дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсан. Тэгвэл шинжээчдийн баг таван сар гаруйн хугацаанд ажиглалт хийгээд өнөөдөр бидэнд дүгнэлтээ ирүүллээ.

Оюутолгойн төслийн менежментийн багаас Монгол Улсын Засгийн газарт зардал нэмэгдсэний шалтгааныг гүний уурхайн геотехникээс болсон гэж удаа дараа бидэнд мэдэгдсэн. Гэтэл хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр, гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлдаас болж зардал нэмэгдээгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Дөнгөж сая Рио Тинтогийн Монгол дах захирал Амаржаргал болон Мөнхсүх нартай уулзаж, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээ аваад уулзалт зохион байгууллаа. Ингэхдээ бид үндсэн хоёр зүйлийг хэллээ.

Нэгдүгээрт, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд яаралтай хариу өг.

Хоёрдугаарт, Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүл. Шинжээчдийн дүгнэлт ийм байдалтай гарч байхад далд уурхайн зардлыг хүлээн зөвшөөрч батлах боломжгүй" гэсэн юм.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Монголын Засгийн газар 2010 онд хөрөнгө оруулагчтай тохиролцож, ОТ ордыг ашиглах ТЭЗҮ-ийг хүлээн авч баталгаажуулсан. Энэ ТЭЗҮ-д далд уурхайг бүрэн барьж байгуулахад нэг тэрбум хоёр зуун тавин есөн сая(1,259.0 сая ) ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болохыг Хөрөнгө оруулагчийн талын АНУ, Австрали, Канадын төсөл боловсруулсан өндөр мэргэжлийн багууд тооцож тогтоосон байдаг. Гэтэл одоо ОТХХК-ийн тайлангийн мэдээллээр далд уурхайн бүтээн байгуулалтад 2020 оны урьдчилсан байдлаар 7.2 тэрбум ам.доллар зарцуулсан гэжээ. Энэ юуг харуулж байна вэ гэвэл Рио Тинто ОТ төслийг хэрэгжүүлэхэд зориулж маш хүнд нөхцөлтэй зээл олгох замаар санхүүгийн луйвар хийсэн нь харагддаг юм. Нямбаатар сайд танд далд уурхайн хөрөнгө оруулалтын хэтрэлтийн алдаатай мэдээ өгсөн нь таны ярианаас тодорхой болж байна. Сайд та холбогдох байгууллагаас магадлашгүй үнэн бодитой мэдээ авч олон нийтэд хүртээж байхыг Танаас хүсье.