АН УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх материалаа СЕХ-нд хүлээлгэн өгчээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:ads/дүүрэг/an.jpg

УИХ-ын тогтоолоор УИХ-ын 18, 28-р тойргуудад УИХ-ын гишүүний нөхөн сонгууль явуулахаар зарласан. Иймээс АН-аас УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцохоор материалаа СЕХ-нд хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, тус намын ЕНБД Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан, баримт материалыг Төрийн Аудитын дээд байгууллагаар баталгаажуулан СЕХ-нд хуулийн дагуу хугацаанд нь хүлээлгэн өгчээ.

Ирэх аравдугаар сард Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулиудад Ардчилсан нам хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулан өрсөлдөнө гэлээ.