Э.Бат-Үүл: С.Баярцогтыг эргэж очиход бие бялдар нь Макгрегор шиг болчихсон байсан

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:post/8.13/239251530_246389210820441_1869370792744259252_n.jpg

Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр суллагдана. Тодруулбал, түүнд анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноож, давж заалдах шатны шүүхээс 4.8 жилийн хорих ял болгон бууруулаад байсан. Гэвч Улсын дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан юм.

Тиймээс хэрэг мөрдөн байцаалтад буцсан энэ хугацаанд С.Баярцогтыг прокурорын зөвшөөрлөөр суллахаар болоод байгаа юм.

Түүнийг суллагдаж байгаатай холбогдуулан АН-ын гишүүн, Хотын дарга асан С.Бат-Үүл цахим хуудаснаа "Би Баярцогтыг шоронд эргэж очоод түүнийг зовлон,бэрхшээл улам бүр хатааж, чанга болгосныг хараад бахадсан юм. Тэр номыг боть ботиор нь "идчихдэг-ийг хоригдлууд бүр гайхацгаадаг. Бие бялдар нь Макгрегор шиг болчихсон байсан лав. Би үнэндээ, ийм эрэлхэг хүн гэдгийг нь мэдээгүй явжээ" хэмээсэн юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Авилгачид нэг нэгийгээ хөөргөн магтан дуулж, улсаас хулгайлсан мөнгөөрөө өөр хоорондоо зиндаархдаг. С.Баяр, Баярцогт нар ОТ гэрээг хийхдээ олсон ашгийг Энхсайхан, Элбэгдорж, Бат-Үүл нар шүлсээ савируулан сонсоод улмаар ТТ, Эрдэнэтийн 49 дээр адил аргыг хэрэглэсэн байдаг. Даан ч манай шүүгчид бас л тэдний гар хөл болохоор авилга аваад л сулласан.

  • З
    Зочин

    шорондоо байж байвал хэдэн жилийн дараа Есүс, Будда шиг болох байж ийм л амны хишиггүй улс да Монголчууд

  • З
    Зочин

    tusdaa oroond jargaj bsan bailgui dee