Саид Моллай: Германы иргэншил авахгүй, эхнэр хүүхэдтэйгээ уулзахаар Германд ирсэн

Спорт
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин
10
legacy:post/8.13/NewFolder/NewFolder/240842602_4651119098240731_8715231534300585734_n-1.jpeg
legacy:post/8.13/NewFolder/NewFolder/240842602_4651119098240731_8715231534300585734_n.jpeg

МҮОХ өнгөрсөн пүрэв гарагт олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч, МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон олимпоос медаль хүртсэн тамирчдад олгодог энгэрийн тэмдгийг гардуулан өгчээ. Тухайн үед Токиогоос мөнгөн медальтай ирсэн Саид Моллай Монголд байгаагүй тул шагналаа гардан авч чадаагүй.

Тэгвэл МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг албан ажлаар Герман явахдаа Саид Моллайтай зорин уулзаж, “Алтан од” одон, олимпоос медаль хүртсэн тамирчны батламж болон энгэрийн тэмдгийг нь гардуулан өгсөн байна.

Энэ үеэр Моллай өөрийг нь Германы иргэншил авах гэж байгаа талаарх мэдээллийг үгүйсгэж, эхнэр, хүүхэд нь Германд байгаа болохоор ирснээ учирлажээ.

Саид Моллайдаа амжилт хүсэж, цаашдаа монголчуудыг олон удаа баярлуулахыг ерөөе гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн5 жил өмнө

    Спортоор хичээллэж байгаагүй, тамирчин биш хүн Спортын салбарын дарга хийх ёсгүшй л дээ. Мэргэжлийн хүн буюу тамирчин байсан хүн л спортын салбарын дарга байх ёстой. Авилачид мэргэжлийн бус байж, хийж чадахгүй албан тушаалд очиж, мөнгө завших зорилготой. Сү Батболдын хүү мөн адил эцэг шигээ албан тушаалд очиж, төсвийн мөнгө саах зорилготой явж байна. Ийм л хүмүүсээс салах ёстой. Хайран ч зардал мөнгө. Энэ мануухайн оронд нэг тамирчин явж тэмцээнд орсон бол хэрэгтэй.