Асуудалд орсон “Рио Тинто” зөвшилцөх санал тавьж, 3 жилийн хугацаанд 350 сая ам.долларын төлбөр санал болгожээ

Улс төр
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 9 сек
100
legacy:bold rio/238153698_579789660057694_6293606776743120809_n.jpg

“Рио Тинто” компани “Оюу толгойн”-н ордын гүний уурхайн бүтээн байгуулалт хойшлоод байгаа асуудлаар манай талтай зөвшилцөхөөр тодорхой саналуудыг хүргүүлсэн байна. “Рио”-гийн хувьд манайд уг төсөл нь хамгийн чухал төслүүдийнх нь нэг.

Тодруулбал, “Рио”-гийн зүгээс гүний уурхайн зардал 6.75 ам.доллар хүртэл хэтрээд байгаа асуудлыг хурдан шийдвэрлэх үүднээс тэд бүтээн байгуулалтын зардалд зээлсэн Монголын талд ногдох хүүг бууруулах санал тавьжээ. Мөн Риогийн зүгээс олон тооны хуулийн болон төсөв, санхүүгийн бусад асуудлаа шийдэж нухацтай хандах, улмаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж хойшлуулан товлоод буй 2022 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байгаа аж.

Дээрх саналыг багтаасан бичгийг өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Б.Болд, “Туркойз Хилл”-ийн захирал Стив Тибо нар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн байна. Б.Болд болон Тибо нар Засгийн газарт хүргүүлсэн бичигтээ ирэх гурван жилийн хугацаанд татварын болон рояалти төлбөрөөс гадна 350 сая ам.долларын төлбөр санал болгожээ. Риогийн дурьдсанаар уг санхүүжилтийг цар тахлын дараах эдийн засаг, нийгмийн төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах боломжтой гэв. Түүнчлэн Засгийн газрын зээлийн хүүгийн асуудлаас гадна “Оюу толгой”-н эзэмшлийн бүтцийн талаар ул суурьтай хэлэлцэхээр бэлдэж байна гэжээ. Мөн энэ мэдэгдэлдээ Монголын Засгийн газар болон “Туркойз Хилл”-тэй гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө боломжит хувилбарыг эрэлхийлэх үр ашигтай хэлцэл хийхийг зорьж байна гэжээ.

Харин уг бичгийн хариуд Монголын Засгийн газраас ямар нэгэн тодорхой байр суурь илэрхийлээгүй ажээ.

Мэдээж “Рио”-гийнхон ингэж буулт хийх болсон нь энэ сарын эхэнд гарсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотой асуудлаар талуудын харилцаанд сэв гараад байсантай холбоотой юм. Уг шинжээчдийн дүгнэлтээр бол гүнийн уурхайн уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллараар өссөн нь геотехникийн асуудлаас болж өсөөгүй хэмээн тодорхойлсон. Нийт 157 хуудас бүхий уг дүгнэлтээр Риогийн хэлсэн шиг газрын доорх чулуулгийн тооцож боломгүй нөхцөлөөс болж бүтээн байгуулалт хойшлоогүй, харин тэдний менежментийн алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэдгийг тогтоосон. Түүнчлэн дүгнэлтээр 12-90 сая ам.долларын зардал л чулуулгийн нөхцөл байдалтай хамаарна гэдгийг тодотгосон.

Хөндлөнгийн шинжээчдээс гадна АНУ болон Их Британийн санхүүгийн зохицуулах байгууллагууд ч мөн хугацаа хойшилсон уг асуудлаар Рио Тинто компанийг шалгаж буй.

Ямартаа ч өнгөрсөн хугацаанд “Оюутолгой”-н асуудлаар манай үе үеийн Засгийн газруудын гаргаж ирсэн алдааг засч залруулах боломж бүрдэж байна. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэгчээр “Рио Тинто” компанийн эсрэг шинжээчдийн дүгнэлт гарсан болон арбитрын шүүхийн маргаан үүсээд буй энэ цаг үед л бид ашигтай нүүдэл хийх нь зөв. Ингэж чадвал “Оюутолгой” төсөл жинхэнэ утгаараа монголчууд бидэнд үр ашгаа өгөх юм.

Г.Лхагвадорж

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/09/01

    Рио тинтогийн мөнгө санхүүг йн орох гарах урсгал Монгол банкаар заавал дамжин хийгдэж байх хатуу шаардлага тавьж хэрэгжүүлэх хэрэгтэй

  • З
    Зочин2021/08/31

    Ашигт малтмалыг минь авчхаад ард түмэнд минь ашиг биш өр үлдээх санаатай байсан, үүнийг хийх атгаг санаатай этгээдүүдтэй зөвшилцдөг гүй юм. Битгий горьд

  • З
    Зочин2021/08/31

    Мөнгөнд хууртаж ёстой болохгүй монголынхоо баялагаас ард түмэн хүртмээр л бна шүү одоо л зөв сонгож ажиллах хэрэгтэй

  • А
    Аагий2021/08/31

    Монголбанкаар гүйлгээгийн хийдэг болго Хэдий хэмжээний баялаг гарж хэр их мөнгө орж гардагийг хувьцаа эзэмшдэг монголчууд бид мэддэггүй шүү дээ

  • А
    агий2021/08/31

    350 сая доллард хуурдаж ёстой болохгүй Мөнгийн аваад ч монголчууд оюутолгой нь зээлээ ч төлж чадахгүй шүү дээ

  • М
    Монголоо2021/08/31

    Наадуул чинь хамгийн бага юм амлаж байна. Шалд нь буулгаж шууд ашигаа авах хэрэгтэй. Үгүй бол гэрээгээ дахиад шинэчлэ эсвэл гаргах хэрэгтэй биш үү.

  • Z
    zochin2021/08/31

    khuuj garga

  • Э
    ЭХ ОРНЫ НҮҮР ЦАРАЙ ШҮҮ2021/08/31

    ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ОДОО Л ЭНЭ ЦАГ ҮЕД МОНГОЛ УЛСАД АШИГТАЙГААР ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ. УЛСЫН БАЯЛАГЫГ НЬ УХАЖ АВЧИХААД ТЭР УЛСЫГ НЬ ӨРӨНД ОРУУЛДАГ ИЙМ ГЭРЭЭГ БАТАЛСАН ХҮМҮҮС БҮГД МӨНГӨ АВЧ АВЛИГАД ИДЭГДСЭН НЬ ТОДОРХОЙ ХООСОН ИЙМ ГЭРЭЭГ ХЭНЧ ХИЙХГҮЙ ТЭДНИЙ АВЛИГАД ӨГСӨН МӨНГӨ НЬ ДААНЧ ИЛ ХАРОАГДАХГҮЙД Л АСУУДАЛ БАЙНА.ОДОО БИДЭНД АСУУДАЛ ДАВУУ ЭРХТЭЙ БОЛЖ БАЙНА. ОЮУ-ЭРДЭНЭ НЯМБААТАР 2 Т ИТГЭЖ БАЙНА

  • Н
    нэгэнт манай баялагыг2021/08/31

    УРАГШ нь зөөөж л байгаа юм чинь шуудл ашиг аасаа хүртэх ёстой.. 2055 он биш шууд л өнөөдрөөс.!! манай тал гүрийнэ шүүү.!! одоо нэг л буруу алхам хийвэл бүрэн алдана.. сайханбэлэг гичийг олж ирж өвдөг сөгдүүлж амь гуйлгуулж бүх булхайг нь илчлүүл.!! 100% монголын бачлаг шүү.. зэс 9600++++$ . АЛТ мөнгө дагалдах элемэнтийг хэн ч тооцож чадахгүй байгаа.. алдагдаж буй баялаг шүүү !!!

  • З
    Зочин2021/08/30

    Саяхан РиоТинто дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн эсрэг үйл ажиллагаанд 1 тэрбум доллар хандивлана гэж байсан. Гэтэл Монголоос баялагаа ухаж авч байж ард түмэнд нь тэр 1 тэрбумаа өгье гэх ёстой. Тиймээс дор хаяж 1 тэрбумыг авах хэрэгтэй. Биднийг нэг тэнэг малууд, сайд дарга нар нь авилгалын төлөө эхнэрээ өгөхөд ч бэлэн гэж ойлгосон байдаг.