УИХ-ын гишүүн асан С.Жавхлан АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогджээ

Улс төр
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0901/ёо copy.jpg

Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж УИХ-ын гишүүн асан МУГЖ С.Жавхланг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгожээ.

Мөн тус хурлаар Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан байна.

Сануулахад, МУГЖ дуучин С.Жавхлан нь 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулж байсан түүхтэй. Харин 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Увс аймагт нэр дэвшиж сонгогдож чадаагүй билээ.