Томуугийн вакцинд 1-11 насны хүүхэд, эрсдэлт бүлгийн 360 мянган иргэнийг хамруулна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/дүүрэг/tomuugin vaktsin.jpg

Цар тахалтай зэрэгцэн хүйтэн сэрүүний улиралд дэгддэг халдварт өвчнүүд, тэр дундаа томуугаас сэргийлэх ажлын хүрээнд томуугийн вакциныг хийдэг билээ. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж ирэх сарын 25-нд томуугийн эсрэг вакцин оруулж ирэх талаар өмнө мэдээлж байсан. Тэгвэл улирлын томуугийн вакцинд 1-11 насны хүүхэд, эрсдэлт бүлгийн хүн ам болох 360 мянган иргэнийг хамруулна гэдгийг албаныхан мэдээллээ.