Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуульд халдварын тохиолдол илэрч, нийтээр нь тусгаарлажээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:post/8.13/NewFolder/NewFolder/NewFolder/зураг5.jpg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133-р сургуульд халдварын тохиолдол илэрч, сургуулийг нийтээр нь тусгаарлах арга хэмжээ авчээ. Энэ талаар тус сургуулиас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хоёр сурагч халдвар авч, сургуулийг нийтээр нь тусгаарлажээ.

Дашрамд дурьдахад, дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлэх юм. Үүнд:

Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн

Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн

Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг (жигүүр) эсхүл хичээлийн байранд (өвчлөл гарсан анги, бүлгийн байршил болон хичээлийн байраас хамаарч корпусыг хаах) хичээллэж байгаа анги бүлгийн

Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    За ёстой нууж хаалгүй үнэн зөвөөр мэдээллээ өгөөрэй.дээ!!!!

  • З
    Зочин

    Одоо халдвар авбал эмнэлэгт ор бхгүй эмчлэх боломжгүй гэсэн. Болгоомжтой бх хэрэгтэй. Энэтхэг шиг болох бий дэ!!!!!!

  • З
    ЗОЧИН

    ЮУ ГЭЖ ХУДЛАА МЭДЭЭЛДЭГ ЮМ. 4МЯНГА ХҮРЭХ ДӨХӨӨД БАЙХАД. УДАЛГҮЙ 5 МЯНГА ГЭЭД ХЭЛНЭ. ЖИНХЭНЭ ТОО НЬ ХЭД Ч ЮМ БИЛЭЭ. ҮХЭГСЭД НЬ МӨН 4-5 ХЯЗГААРЛАГДАХГҮЙ. ДАНДАА НУУН ДАРАГДУУЛНА.

  • З
    ЗОЧИН

    ОЛОН ДЭМИЙ ЮМ ЯРИЛГҮЙ ЦАХИМ СУРГАЛТАНДАА ШИЛЖСЭН ДЭЭР БАЙХДАА. ОДОО БҮХ СУРГУУЛИУДАР ГАРНА. ТЭГЭЭД АНГИ ШАТААР НЬ ТУСГААРЛАСААР БҮГДИЙГ НЬ ӨВДҮҮЛЖ САНАА НЬ САЯ АМРАХ ЮМ БАЛГҮЙ.

  • З
    Зочин

    hudlaa yumuu unen yumuu sonin yum be unen zuv medeelliig battai medeellig gargaj baimar yum

  • 1
    133

    Худал мэдээлэл байна шүү

  • 1
    133

    Худал мэдээлэл байна шүү