Б.Болдсайхан эмчийн шуналыг хөдөлгөсөн МАШИН

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 1 сек
50
legacy:post/8.13/NewFolder/NewFolder/NewFolder/240893838_933938903857970_8440068106913088127_n.jpg

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн эмч Б.Болдсайхан "Зүрх мартахгүй" төсөл эхлүүлж маш олон хүүхдийн амь насыг аварч буй. Тодруулбал, тэрбээр төслийн хүрээнд 21 аймгийн сумдуудаар явж, зүрхний өвчтэй хүүхдүүдийг үзэж, оношийг нь тодруулж, эмчилж, эмчилгээ бичиж өгдөг юм.

Тэгвэл олон хүүхдийн амь насыг аварч буян үйлдэж буй Б.Болдсайхан эмч маань саяхан нэгэн машинд нүд унагаж буйгаа сошиал хуудаснаа илэрхийлээд амжлаа. Түүний анхаарлыг өөрийн эрхгүй татаж, шүлсийг нь гоожуулсан машин бол "Patroit campers" гэдэг машин аж. Тус машин нь ямар ч газраар явахад зориулагдсан, машины арын эгнээний зорчигчдод сэлүүхэн, багажны хэсэг том зайтай юм байна. Мөн хөдөлгүүрийн нам эргэлт нь саадыг бага хурдаар туулах боломжийг олгодог. Гэрлүүд зөв байрласан учир замгүй газраар явахад амархан шавар шавхай болдоггүй. Гэрлийн хүчин чадал нь ямар ч цаг агаар хурданд хангалттай байдаг. Патриотын жолоодлого далайн хөлөг онгоц шиг. Жолооны хүрдийг алгуур эргүүлэхэд эргэлт дээр хүчтэй дайвалзах боловч дээд хурдаар явахад чиглэлээ сайн барьдаг аж.

Хөдөө сумдад "Хязгаараас чинад" төсөл хэрэгжүүлж буй эмчид мэргэжлийн баг хамт олноос гадна техник хэрэгсэл, машин чухал. Тиймээс Б.Болдсайхан эмч маань тус машинд өөрийн эрхгүй шүлсээ унагаж, уг сэтгэлээ барьж чадалгүй сошиал хуудаснаа илэрхийлсэн бололтой.

legacy:post/8.13/NewFolder/NewFolder/NewFolder/241397747_216878273831393_4292613389009367652_n.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    urnaa

    sain uilsiin ene ih ajild tuslah heregtei dee mongolchuud

  • Б
    Балбар

    яг энэ дээр тоглолт хийх сэргэлэн бачка бна уу

  • Z
    zochin

    importlagch nart surtalchilgaaa hiih bolomj

  • З
    зочин

    энэ тэгээд хэдий хэр үнэтэй машин бол

  • А
    Ариук

    тийм шүү дээ. энэ сайхан буянтай хүний ажилд машинаас чухал юм гэж юу бхав. Мөнгө төгрөг хандивлаад бдаг хүмүүс. нэг ийм машинтай болгоод өгчихмөөр юм.