Аялалаар явахдаа сураггүй алга болсон долоон настай хүүг эсэн мэнд олжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:гол ус, завьс эргүүл/IMG_8769.JPG

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан нэгдүгээр багийн “Хамрын амны-Адаг” гэдэг газар есдүгээр сарын 5-ны өдрийн 12:00 цагийн орчим долоон настай хүүхэд гэр бүлийн хамт аялалаар явж байгаад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын албанд бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 20:00 цагаас иргэн долоон настай эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:28 цагт тус сумын Баянхайрхан нэгдүгээр багийн “Хэрцийн-Эхэн” гэдэг газраас эсэн мэнд олж аавд нь хүлээлгэн өгсөн байна.