Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Т.Рэнцэнбадам 1100 километрийн 860-г нь туулаад байна
00

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилээс умард хил хүртэл 1100 км-ын холын гүйлт хийж байгаа. Тэрбээр замынхаа 75 хувь буюу 860 км-ыг туулаад байгаа талаар ХХЕГ-аас мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн сарын 1-нээс холын зайн гүйлтэд гарсан. Энэ сарын 17-нд буюу Хилчдийнхээ баярын өдөр бариандаа орох юм.



