Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал тэргүүтэй нөхдийг АН-ын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хасчээ

Улс төр
Turbat
Унших: 2 мин 38 сек
110
legacy:post/8.14/240956568_1023367365132292_7119489064625098948_n.jpg

Өнгөрсөн долдугаар сарын 20-ны орой Архангай аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, Засаг даргаа огцруулсан байдаг. Тодруулбал, нийт 39 төлөөлөгчийн 21 нь уг хуралд оролцож, 20 хүний саналаар Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан юм. Тус аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 20 нь АН-ын төлөөлөгч, 19 нь МАН-ын төлөөлөгч бөгөөд тус аймагт АН засаглаж байсан ч АН-ын хоёр гишүүн намынхаа эсрэг ажилласнаар аймгийн Засаг дарга Д.Золжаргал огцорсон юм.

Улмаар тус намын гишүүн М.Батжаргалыг аймгийн Засаг даргаар томилсон юм.

Тэгвэл АН-ын Үндэсний дүрмийн хороо хуралдаж, аймгийн Засаг дарга М.Батжаргал, намынхаа эсрэг ажилласан Р.Нямдорж, Э.Баттулга нарыг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хасч, сахилгын шийтгэл оногдуулсан байна.

legacy:post/8.14/aaa2.jpg

ч ийнхүү АН-аас томилогдсон Засаг даргаа МАН-тай хамтарч "хөмрүүллээ". АН-ын бүлгийн гишүүдийн гарын үсэгтэй Засаг даргаа огцруулах албан бичгийг АН-ын бүлгийн дарга Ч.Мөнхбат нь "эвлүүлэг" хэмээж байна. Мөн Засаг даргаа огцруулах хуралд АН-аас гуравхан төлөөлөгч оролцсон ч хоёр нь намынхаа эсрэг санал өгч "урвагч" гэх нэрийг зүүж орхив. Уг хоёр саналын гороор Ардчилсан засаг ноён Д.Золжаргал ийнхүү огцорсон юм.

АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийн мэдээлж буйгаар Д.Золжаргал огцорсонд Экс Ерөнхийлөгч Х.Баттулга буруутай гэнэ. Учир нь "Женкогийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна" гэжээ. Мөн "Сая урвасан 3 урвагчийн нэг нь О.Цогтгэрэлтэй холбоотой, нэг нь Фортуна Батбаярын хүн гэж сонслоо" гэсэн юм.

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хуралд оролцсон гурван төлөөлөгч нь аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ИТХ-ын тэргүүлэгч Р.Нямдорж, ИТХ-ын төлөөлөгч Э.Баттулга нар байжээ. Тиймээс уг гурван эрхмийн хоёр нь Засаг даргаа огцруулахыг дэмжиж, намынхаа эсрэг бодлого явуулсан болж таарч байна.

Харин аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нь “дэмжихгүй” гэсэн санал өгсөн гэдгээ намынхандаа хэлжээ. Тодруулбал, Засаг даргыг огцруулах хуралд оролцсон 21 төлөөлөгчийн 20 нь дэмжсэн, нэг нь дэмжээгүй. Тэр дэмжээгүй хүн нь өөрийгөө гэжээ. Мөн тэрбээр төлөөлөгчдийн өргөн барьсан огцруулах бичгийг арга буюу хурал зарлаж хуралдуулсан хэмээн намын нөхөддөө тайлбарлаж байгаа ч өвчтэй байгаа Засаг даргаа эзгүй хойгуур нь ядаж явуулахгүй байх ёстой байсан гэх шүүмжлэлд нам дотроо өртөж буй гэнэ. Гэвч намынх нь түүнийг дэмжээгүй санал өгсөн ч хурлыг удирдаж, зохион байгуулсан нь анхнаасаа засгаа унагах сонирхолтой байсан гэж хардаж байгаа аж. Учир нь Засаг дарга нь эзгүй хойгуур хурал зарлаж хуралдуулсан, хамт хуралд орсон АН-ын хоёр төлөөлөгчийг намынхаа эсрэг санал өгөхийг болиулаагүй гэж үзэж байгаа юм байна.

Олонхи болсон ИХТ-ын дарга бол аймгийн Засаг даргаас илүү улс төрийн хүчтэй. Тийм атал Б.Батжаргал яагаад түүнийгээ гаргасангүй вэ, ямар шалтгаанаар Д.Золжаргалыг хамгаалсангүй вэ. ИТХ-ын дарга Б.Батжаргалын хэлсэнчлэн тэрбээр дэмжихгүй гэх санал өгсөн байлаа ч тэргүүлэгч Р.Нямдорж, төлөөлөгч Э.Баттулга нартай нийлж, засгийнхаа эсрэг ажилласан гэж намынхан нь үзэж байна.

Мөн өөр нэгэн зүйл нь тус хуралд аймгийн Засаг дарга Д.Золжаргал оролцоогүй. Түүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч, тэрбээр тусгаарлагдаад байжээ. Халдвар авч, тусгаарлагдсан мэдээллийг нь ИТХ-нд танилцуулсан ч ийнхүү хурлыг Д.Золжаргалын эзгүйгээр хийж, огцруулсан нь хууль бус гэж аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийнхэн үзэж, өнөөдөр хуралдахаар болоод байгаа юм байна.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    С.Эрдэнийг дагаж далдайсан бүгдийг зайлуулах л хэрэгтэй шд

  • S
    saraa

    ийм утгагүй байхад наад намд ер нь намд байж яахав дээ хөөсөн хөөгүй -2 утгын ялгаа ер байхгүй ичмээр юмаа 4 жил хөөлөө ч гэх шиг 3 жилийн дараа сонгууль болж ах дүүсээр нь гуйгаад ирж таарна биздээ. утгаа алдаж байна шүү ардчилсан намын улаанбаатао хотод байгаа удирдлагууд

  • B
    Batbayar

    Gahai Zoloo ugaasaa yu hiihev de, ashgui yavj nutag mini amar taivan bolloo...

  • И
    Иргэн

    АН.ын жинхэнэ дарга нь хэн болж таарч байна аа Эрдэнэ Тулгат Цогтгэрэл учирыг нь олохоо байлаа

  • З
    Зочин

    Эрдэнэ үхдэггүй ээ. Бах мэлхийн балаг үргэлжилсээр бна.

  • З
    Зочин

    Эрдэнэ үхдэггүй ээ. Бах мэлхийн балаг үргэлжилсээр бна.

  • З
    Зочин

    Эрдэнэ үхдэггүй ээ. Бах мэлхийн балаг үргэлжилсээр бна.

  • Э
    Эрдэнэчимэг

    Урвагчид хөгийн юмаа. Хүүхэдүүд нь ичиж бгаа бхдаа. Бүр мөсөн хөөхгүй ийм юмнуудаасаа АН салж байж л хөгжинө.

  • С
    С.Эрдэнэ ХУЛГАЙЧ одоо юу вэ. ? АН-аар тоглохоо бол

    Иргэн

  • Х
    Хаха

    Тэр муу Бүдүүн нөхөр ховоор ажил хийж АН н хамаг хогнуудаар нөхөр хийсэн унахгүй яахав дээ энэ хоёр сайн байна зоригтой байна

  • З
    Зочин

    Намаас бүр мөсөн хөөж явуул юун 4 жил