МХЕГ: Тусгай зөвшөөрөл, батламжгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүллээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/ооо.jpg

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас өчигдөр нийслэлийн хэмжээнд 144 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний 79, ахуйн үйлчилгээний 22, ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны 37, зочид буудал 4, бүх төрлийн баар 2/ хамруулан хяналт шалгалт хийж, нийт 18 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.

Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:

Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -9

Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 6

Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан -1

Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан -2