ЭМЯ: 3677 хүнээс халдвар илэрч, 6 хүн нас баржээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Oyun-Erdene Zandanshatar/pcr shinjilgeenii tseg/shinjilgee.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 3677 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1469 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 2208 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 6 хүн нас барлаа.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 12552

-Хүндэвтэр 5086

-Хүнд 1526

-Нэн хүнд 276 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 29639 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 3392 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 19440 иргэн байна. Үүний 838 нь жирэмсэн, 2866 хүүхэд байна.