Ч.Болортуяа: Ковидын эсрэг вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд томуугийн вакцин хийнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5070.jpg

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган тун томуугийн вакцин худалдан авсныг өнөөдөр хүлээн авна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. Мөн тэрбээр "Тус вакциныг #КОВИД19-н эсрэг вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөсөн. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭМЯ өгнө. Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна" гэлээ.

Сануулахад, Манай улс 12-17 насны хүүхдүүдээ ковидын эсрэг вакцинд хамруулсан. Харин 0-12 насны хүүхдүүдээ огт вакцинд хамруулаагүй юм.