ХХААХҮ: Ургац хураалтад оролцож буй иргэдийг гуравдугаар тунд хамруулах саналыг УОК-т хүргүүлсэн

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/08/240923659_355835252949734_781748530693075596_n.jpg

Их дээд сургуулийн зарим оюутнууд ургац хураалтад оролцож буй. Тэгвэл ургац хураалтад оролцож буй оюутнуудаас халдвар илрээд байна гэх мэдээлэл бий. Уг асуудлыг ХХААҮ-ийн сайд З.Мэндсайханаас тодруулахад "Тал талдаа асуудал байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд, ААН-үүд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулах хэрэгтэй. Мөн ургац хураалтад оролцож буй иргэдийг гуравдугаар тунд хамруулах саналаа УОК-т өгсөн. Үүнийг удахгүй шийдвэрлэх байх. Гэхдээ заавал үүнийг хүлээлгүйгээр аймаг, орон нутгууд ажлаа сайтар зөв зохион байгуулах хэрэгтэй" гэлээ.