Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Зарим яамдыг Шар хад, Баянхошуу, Сэлбэ төв рүү нүүлгэх асуудал яригдаж байна“
00

НИТХ, НЗДТГ, Захирагчийн алба, 16 агентлагийн албан хаагчдыг Яармагт байрлах хотын захиргааны шинэ байр руу нүүлгэхээр болсон. Тодруулбал, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас ирэх арванхоёрдугаар сарын 31-ны дотор нүүлгэхийг үүрэгдсэн юм.
Харин Одоо ашиглаж байгаа байрыг цаашид хэрхэн ашиглахыг НИТХ шийдвэрлэх аж.
Мөн зарим яам, тамгын газрыг нүүлгэх асуудал яригдаж байгаа гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ. Тэрбээр "Баянхошуу, Шархад, Сэлбэ гэсэн гурван төв байгуулагдсан. Тиймээс зарим яам, тамгын газрыг нүүлгэх асуудал яригдаж байгаа" гэсэн юм.



