“Х.Нямбаатартай өрсөлдөх хүн байгаагүй“

Спорт
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:Nyambaatar gishuun/6110af4f7b686 copy copy.jpg

Монголын боксын холбооноос мэдээлэл хийлээ. Хэдхэн хоногийн өмнө Монголын боксын холбооны шинэ Ерөнхийлөгчөөр Хууль зүйн сайд Х.Нямбаатар томилогдсон билээ. Энэ талаар Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МУГТ Э.Бадар-ууган "Төр засгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд маш олон ТББ-уудыг удирдаж явдаг. Үүний жишээгээр сонгон шалгаруулсан. Х.Нямбаатар хууль, журмынхаа дагуу нэр дэвшсэн. Өөр өрсөлдөх хүн байгаагүй. Монголын боксын холбооны тамирчин Нямаагийн Алтанхуяг өрсөлдсөн. Н.Алтанхуягийн хувьд Нямбаатар сайд нэр дэвшиж байгаа бол боксын тамирчин хүний хувьд дэмжиж ажиллая гэх байр сууринаас нэрээ татсан" гэлээ.