БИЧЛЭГ: ХӨСҮТ-өөс гаргасан шөнийн цагаар хөл хорих саналыг иргэд дэмжиж байна

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
100
legacy:Умаахан зураг/0909/IRGED.jpg

Коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд 3600-аас дээш тохиолдол өдөрт бүртгэгдэж байна.

Халдварын нөхцөл байдал хүндэрснээр эмнэлгүүд ачааллаа даахгүй болж буй талаар ЭМЯ-наас мэдээлж буй. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улсын онцгой комиссд албан тоот явуулж 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох санал хүргүүлсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох саналыг иргэд дэмжиж байгаа эсэх талаар тодруулахад дийлэнх иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Иргэдийн зүгээс "Халдварын эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед шөнийн хөл хорио тогтоосон нь зүйтэй. 22.00 цагаас хойш юу хийх вэ дээ. Дельта вирусийн тархалт нэмэгдэж байгаа энэ үед эрсдлээс хөл хорио тогтоож л хамгаалсан нь дээр" гэсэн хаиултыг өглөө.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Баар ажиллуулдаг хүмүүсийн ард ар гэр, үр хүүхэд нь байдаг юм шүү. 2 жил хоригдож, өр зээлээ төлж чадахгүй, өлсөж өлбөрч, хөрөнгө оруулж эхлүүлсэн бизнесээ орхих ч хэцүү, ажиллуулах ч эрхгүй зүдэрч байна. Хөл хорьё, баар хаая гэж хашгираад байгаа хүмүүс өөрсдөө л бааранд орохгүй, гэрээсээ гарахгүй хөл хориод суу л даа.

  • З
    зочин

    2 жил хөл хорилоо, сайжирсан ахисан юм алга, улам дордлоо. Одоо хөл хорио хэрэггүй, коронотай зэрэгцэн амьдарч сурах хэрэгтэй .

  • З
    зочин

    одоо ямар ч хөл хорио хэрэггүй өвчинтэй тэмцэх өөр арга бол зохицон амьдрах асуудал бөгөөд түр зуурын шинжтэй хөл хорио зэрэг алхмууд ямар ч үр дүнгүй

  • Z
    Zocin

    Hol horih ni zovoo. Bar kadraoke uilchilgeenii gazruudaar buh humuus maskgui bdag

  • М
    ммм

    зөв

  • З
    Зочин

    хэлбэрдэх хэрэггүй л баймаар.

  • З
    Зочин

    Зөв ш дээ 22 цагаас хойш бар цэнгээний газар л ажилладаг биз дээ. Ёстой зөв

  • З
    зөв

    эхлээд 22 цагаас хөл хорино...дараа нь хэсэгчилэн хорино...эцэст нь нэг мөр хориод өвөлжөөд хавар болгон гэв үү. 3 жил дараалан энэ өвчлөлд улс орноо бүүр туйлдуулах хэрэггүй. учрыг иргэд харьцангуй ухаарч эхэлсэн...харин нийгмийг энгийн ажиллаж амьдрахад нь Төрийн нэр зүүсэн зохион байгуулагчид мэдлэгтэйгээр ажлаа хиййнэ үү

  • З
    Зочин

    Баар сав, олон нийтийн газраа л хаана биз дэ юун хөл хорих вэ.

  • З
    Зочин

    Хөл хорионы үеэр 3-4 сард ХӨСҮТ олон мянган хүнд шинжилгээний бичгийг хуурамчаар хийж, олон халдвартай хүмүүст халдваргүйгэсэн бичиг гаргаж өгөн, өндөр ашиг олцгоосон байдаг. Ингээд цөөхөн байсан халдварыг хөдөө хотгүй тарааж, өнөөдрийн байдалд хүргэсэн. Түүнийхээ төлөө ХӨСҮТ-ийн дарга, лабораторийн эрхлэгч, эмч нар шоронд суух ёстой байтал дахиад л хөл хорио яриад сууж байна. Имй байдалд оруулсан сайд ч бас суудлаасаа зайлах ёстой.