Дөрвөн зорчигчтой автомашин уулын уруу өнхөрч, нэг иргэн амиа алджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/de9ea22d2e52e4121e695702f4da613214228488.jpg

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан саарь нэгдүгээр багийн “Угалзын-Ам” гэдэг газар есдүгээр сарын 8-ны өдөр дөрвөн зорчигчтой автомашин уулын уруу өнхөрч нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан тухай дуудлага мөн өдрийн 15:40 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиход 29 настай эмэгтэй иргэн Ж “Прадо-78” загварын суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ. Цогцсыг сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.