Модны 2-ын замын эхний 500 метрийн хучилтын ажил дуусч, хөдөлгөөнийг нээлээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/ааа/зураг11 (22).jpg

Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж эхлээд буй билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус замын эхний 500 метр асфальт-бетонон хучилтын ажлыг хийж, тэмдэг тэмдэглэлийн ажлыг гүйцэтгээд байна. Аравдугаар сарын 01 гэхэд уг замыг бүхэлд нь дуусгах төлөвлөгөөтэй юм.