Туул голд осолдсон иргэний цогцсыг модонд тээглэсэн байхад нь олжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:гол ус, завьс эргүүл/IMG_8769.JPG

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Сонгины амралтын гүүр” Туул голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 12-ны өдөр бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид есдүгээр сарын 13-ны өдрийн эрлийн ажиллагааг эхлүүлж осолдсон газраас зүүн зүгт 9км зайд Туул голоос Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны харьяат 41 настай эрэгтэй Э-ийн модонд тээглэсэн байсан цогцсыг гарган тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.