Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/онцгой.jpg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороо, Бөхийн өргөөний урд К1 байр барилгын есөн давхрын тагтан дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага оройн 19:07 цаг орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 19.23 цагт очиход Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 35 настай эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох гэж байсныг 20 минут ажиллан буулгаж тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.