ЭМЯ: 2737 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:pcr shinjilgeenii tseg/q11_20210312061246_20210903091204.jpg
legacy:Oyun-Erdene Zandanshatar/pcr shinjilgeenii tseg/shinjilgee.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2737 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1645 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1092 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 10 хүн нас барж, нийт нас баралтын тоо 993 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 12887

-Хүндэвтэр 5908

-Хүнд 1758

-Нэн хүнд 314 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 44122 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 5680 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 20867 иргэн байна. Үүний 1127 нь жирэмсэн, 3649 хүүхэд байна.