Малын гаралтай хог хаягдлаар бордоо үйлдвэрлэж эхэлжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/ааа/зураг11 (44).jpg

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт дэх мал нядалгааны газруудаас малын гаралтай хог хаягдал их хэмжээгээр гарч, ил задгай хаягдан Эмээлт орчмыг бохирдуулж байсан. Тиймээс мал нядалгааны газруудаас гарч буй хаягдал болон малын өтөг бууцаар бордоо хийх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан, хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж эхэлжээ. Тодруулбал, “MCPT” ХХК, “Эко Тайхи” ХХК, “Усан болор хангай” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, малын гаралтай хог хаягдлаар бордоо үйлдвэрлэж эхэллээ.