“Номын баяр“ маргаашаас эхэлнэ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/номын баяр 2021/IMG_6656.JPG

30 дахь удаагийн номын баяр энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 17-19-нд Төв талбайд болно.

УИХ-ын даргын санаачилгаар өнөөдөр Номын баяр-Бидний баяр хүндэтгэлийн шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар ном соёлыг түгээн дэлгэрүүлэх, чухаг гурван эрдэнийн нэг номыг эрхэмлэн дээдэлдэг өвөг дээдсийн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, уншигч ард түмэнтэй болох зорилгоор УИХ-аас Номын баяр зохион байгуулах арга хэмжээг албан ёсоор хуульчилж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”–ийг 5, 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт зохион байгуулж байхаар болсныг онцоллоо.