Запад-2021 хээрийн сургуульд Монголын тактикийн бүлэг оролцож байна

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0916/цэрэг.jpg

ОХУ, БНБУ /Беларусь/-ын цэргийн 200000 хүртэл алба хаагч, байлдааны онгоц болон нисдэг тэрэг 80, байлдааны усан онгоц 15, байлдааны 760 хүртэл нэгж /үүнээс 290 танк, тийрэлтэт артиллери 240/ оролцох хээрийн сургууль Беларусийн таван полигон, Оросын 9 полигонд хоёр үе шаттайгаар явагдана.

Уг хээрийн сургууль Монгол, Армен, Казахстан, Тажикстан, Энэтхэг, Киргиз, Серби, Шри-Ланк зэрэг улсын тактикийн бүлэг оролцож байгаагаараа онцлогтой. Харин Хятад, Вьетнам, Мьянмар, Пакистан ажиглагчаар оролцож байна. Мөн Оросын Өрнөдийн цэргийн тойрог, Хойд далай, Балти, Хар тэнгисийн флотын салбар нэгжүүд хамрагджээ.