Сураггүй болсон иргэний цогцсыг Орхон голоос олжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:гол ус, завьс эргүүл/IMG_8769.JPG

Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Хужирт” гэдэг газар “Орхон” голын усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас есдүгээр сарын 15-ны өдрийн 19:15 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид голомтод очиж цогцос гаргах ажиллагааг эхлүүлсэн аж. Голын эргээс 50 метрийн зайд голын дунд орших арлаас 09:08 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн. Уг цогцос нь наймдугаар сарын 23-ны өдөр гэрээсээ мотоцикльтой гараад сураггүй болсон 36 настай малчин Б-ынх болох нь тогтоогджээ.