“Digital nation-2021” арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:post/8.14/242240989_1463386404054674_287770587362719205_n.jpg

Жил болгон зохион байгуулагддаг “ICT Expo” энэ жил цар хүрээгээ тэлж цахим шилжилтэд нэвтэрч, “Digital nation-2021” нэрийн дор болж байна. Уг арга хэмжээ нь өнөөдрөөс эхлэн энэ сарын 19-ныг дуустал Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд албан ёсны нээлтийн арга хэмжээ оройн 20 цагаас эхэлнэ. Энэ жилийн хувьд ”E-Sport”-ийг дэмжин ажиллаж “Valorant” тэмцээнийг зохион байгуулж буйгаараа онцлог юм. Тэгвэл өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны өдрийн “ICT Expo” арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.

Арга хэмжээний хуваарь:

9:00 Expo хаалга нээгдэх /Үндэсний соёл амралтын хүрээлэн/

09:30-11:30 ХХМТ-н салбарын 100 жилийн баярын хурал /White Rock Center/

14:00-19:00 Ивээн тэтгэгчдийн арга хэмжээ /Төв тайз/

10:00-22:00 Олон улсын E-sport тэмцээн - 1 дэх өдөр /Цахим спортын талбай/

15:00-16:00 “Women in ICT” Олон улсын форум /White Rock Center/

16:00-17:00 “Women in ICT” форум /White Rock Center/

18:00-22:00 B2B event - Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хүлээн авалт /White Rock Center/

20:00-22:00 Нээлтийн арга хэмжээ

Б.Болортуяа