А.Амбасэлмаа: Коронавирусийн хувилбаруудын эсрэг хүн амын 70 гаруй хувь нь хамгаалалттай болсон

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:post/8.14/242024135_361105962396957_4711880523597730750_n.jpg

ЭМЯ-наас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмаа цар тахлын шинэ хувилбарууд гарч цаашид, нутагшмал байдалд оршиж, хамтран амьдрах эрсдэлтэй гэдгийг хэлж байсан юм. Тэрбээр "Манай улс нийт хүн амынхаа 65 орчим хувь орчмыг вакцинжуулалтад хамруулаад байна. Зорилтот бүлгийнхээ 89.9 хувийг дархлаажуулсан. Түүнчлэн хүн амын дунд өвдөөд эдгэрсэн хүмүүс байгаа. Тэгэхээр коронавирусийн хувилбаруудын эсрэг 70 гаруй хувь нь тодорхой хэмжээний хамгаалалттай болж байна гэсэн үг. Бид үүнд итгэх хэрэгтэй. Тодорхой хувийн хамгаалалттай болсон учраас нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг авбал халдварын тохиолдол хяналтад орох боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АРГА ХЭМЖЭЭ ГЭЖ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА. ОДОО АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭ ҮР ДҮНГЭЭ ӨГӨХГҮЙ БАЙНА. АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭНД ГАЛЫН БАЯР ХИЙХ, РЕСТОРАНД ОЛНООР НЬ ЦУГЛУУЛЖ ДАРГА БОЛСНОО ТЭМДЭГЛЭХ,УДАХГҮЙ НӨХӨН СОНГОЛТ ГЭЭД ЭДГЭЭРИЙГ ХЭЛЭЭД БАЙНА УУ? ӨӨР БАС ЗҮЙЛБОЛОХ ГЭЖ БАЙНА УУ? НОМЫН ЯРМАРК ХУДАЛДАА ЮУ?

  • Ж
    жжж

    хаа сайгүй байдаг ажил нь явдаггүй аман ажилтай гаруудын нэг байнауу үгүй юу

  • Ц
    цагаан

    Хамгаалалт нь хаа байнаа Тэгээд тэр арга хэмжээгээ авахгүй яагаад зурагтаар л ингээд мэдэмхийрээд өөрийгөө өмгөөлэ магтаад 2 жил боловоо